Биография Мазан батыра и исторический аспект

А. Басан

Digital object identifier


10.22162/2075-7794-2016-27-5-24-31


Аннотация


Тус өгүүлэлд орос ба ойрдын түүх бичлэг жич аман уламжлалын материалд суурилан, Мазан баатрын удам угсаа хийгээд харьяат ястныг судлан шинжлэхийн зэрэгцээгээр өнгөрсний эрдэмтдийн Мазан баатарт холбогдох зарим ойлголт танилтын эндүүрэлд залруулга хийсэн байна.үүнд Мазан баатар бол түүхт үнэн хүмүүн байсан мөртөө өнгөрсний хүмүүсийн дурсамж тэмдэглэл дахь Мазаны эцэг нь Өлзийт байсан гэдэг үзэлт нь буруу байж, Мазаны жинхэнэ эцэг нь Очир байсан гэдгийг тод монгол үсгийн түүх бичлэгүүд гэрчилж байх юм. Тэрчлэн Мазан баатар бол торгуудын Аюк хаантай нэг язгуур ястай хүмүүн байсан жич оросын данс архивын материалд Мазан баатрыг «тайж» цол өргөмжилж явсан гэдгээс үзвэл Мазан баатар бол торгуудын хаадын язгуур гаралтай хүмүүн байж торгууд хаант улсад нийгмийн байр суурь нь өндөр байсан юм. Ижлийн торгууд хаант улсын эрхтэн аймаг нь хамаг анх Мазан баатрын харъяат иргэний хувиар илэрсэн биш, харин Мазан баатрын элэнц өвөг Цэцэн ноёны үед анх илэрсэн буюу эсхүл түүнээс өмнө оршиж байжээ. Мазан баатар олон дайн байлдаан дунд өөрийн аймаг ястныхаа нэр дуудуулж ойрадын ард иргэдийн ой цээжинд гүн шингэж түүний хүү Яманы үед ч эрхтэн аймаг нь өөрөө өөрсдийгөө эзэн мэдэж, өөрөө эрх дураараа албат иргэнээ хамаарч байжээ. Мазан баатрын их хөвүүн Яман таалал төгссөний дараа, эрхтэн аймаг нь торгуудын хаад ноёдын олон удааны дотоодын самуурал, эрх суурийн булаалдаан, хаад ноёдын солигдол жич цагаан хаант оросын гар дүрэлт зэрэг шалтгаанаас болж, эрхтэн аймаг нь адил бус ноёдод ээлжлэн захирагдаж хамаг сүүлд нь оросын харьяанд орох буюу эсхүл халимагийн олон аймаг ястаны дунд уусан шингэсэн байна.


Полный текст:

24-31

Литература


Авляев Г. О. Происхождение калмыцкого народа. Элиста: Калм. кн. изд-во, 2002. 325 с.
Авляев Г. О. Эркетн улсин туужас // Хальмг үнн. 18.05.1990.
Бадай, Алтан-Оргил, Эрдэнэ. Ойрад түүхийн сурвалж бичиг (тод монгол үсэг). Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 1987. 442 с.
Бакунин В. М. Описание калмыцких народов, а особливо из них торгоутского и поступков их ханов и владельцев. Элиста: Калм. кн. изд-во, 1995. 153 с.
Бичеев Б. А. Тус материалыг Оросын Холбооны Халимаг Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны судлагч хангав.
Дамбийпэлжид, Гэ. Лижээ. Монгол хятад харьцуулсан тод үсгийн ойрад монголын түүхийн сурвалж бичгүүд. Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 2008. 269 с.
Гээнээн Л. Шинжааны ойрадууд — түүх судлал. Улаанбаатар: Соёмбо принтинг хэвлэх үйлдвэр, 2008. 118 с.
Каляев С. К. Антология калмыцкой поэзии. Элиста: Калмгосиздат, 1962. 300 с.
Пальмов H. Халимагчууд орост байсан үеийн түүхэн тойм (тод монгол үсэг). Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 1989. 137 с.
Посольские книги по связям России с Калмыцким ханством 1672–1675 гг. / сост. Рогожин Н. М., Батмаев М. М. Элиста: АПП «Джангар», 2003. 316 с.
Самоквасова Д. Я. Акты московскаго государства изданные императорскою академыею науки. Московский столь. 1660–1664. Санкт-Петербург, 1901. Т. 3.
Төлөмжцэцэг Ц. Аюук хаанаас астрахань мужийн цэрэг, засагийн ноёдод явуулсан бичгүүийн тухай // Ойрад монголын түүх соёлын асуудлууд. Улаанбаатар, 2015. С. 57.
Төрскн һазрин дуд / сост. и авт. вступ. ст. Б. Б. Оконов. Элиста: Калм. кн. изд-во, 1989. 318 с.
Т. С. Тягинован амн урн үгин көрңгәс. Фольклорные материалы из репертуара Т. С. Тягиновой. Самозапись 2004–2010 гг. / предисл. Н. Г. Очировой, сост., коммент. Б. Б. Горяевой. Элиста: КИГИ РАН, 2011. 208 с.
Церенов В. З. Эркетени: Земля и люди. Из истории Черноземелья. Элиста: АПП «Джангар», 1997. 556 с.
【德】P.S.帕拉斯著 : 内陆亚洲额鲁特历史资料 ,云南人民出版社,昆明,2002. 228 с.
【法】伯希和著:卡尔梅克史评注,中华书局,北京,1994. 216 с.

Ссылки

  • На текущий момент ссылки отсутствуют.